Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ой 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдаан ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны 13 цагт болох юм гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.