Categories
мэдээ нийгэм

“Уламжлалт анагаах ухаан-2022” спортын бага наадам болж байна DNN.mn

Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг спортын бага наадам нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд идэвхтэй оролцдог томоохон арга хэмжээ юм.

Энэхүү наадмыг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг 5 дахь удаагаа спортын 5 төрлөөр /волейбол, сагс, ширээний теннис, шатар, олс татал/ зохион байгуулж байна.

Энэ жилийн спортын наадамд 35 байгууллагын 22 баг оролцож байгаа бөгөөд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *