Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбурхан өвчний нийт 85 тохиолдол бүртгэгдлээ

2025 оны 3 дугаар сарын 24-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол ХӨСҮТ-д бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурхны эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *