Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбоотой “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах шуурхай удирдлагын баг”-ийн өргөтгөсөн хурлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлсэн.
Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт Улсын хэмжээнд 95,6%, хоёрдугаар тунгийн хамралт 95,1% байна. Харин зарим аймгууд буюу Баян-Өлгий, Дорноговь, Сүхбаатар, Дундговь аймагт 80 гаруй хувьтай байна гэж ЭМЯ мэдээллээ.