НИТХ-ын
Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гаригт болно. Хуралдаанаар, Хүүхдийн
хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох
тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах
хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн
парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк
байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мөн
НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус хуралдаанаар
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн
ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.