Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас галт тэргээр Берлин, Амстердам, Лондон, Парис орох боломжтой боллоо

Улаанбаатараас Франц улс хүрэх төмөр замын ачаа болоод зорчигч тээвэрлэх боломжтой боллоо. Франц, Хятад болон Монгол Улс хоорондын төмөр замын хэлэлцээрийн хүрээнд Бээжингээс Европыг зорих галт тэрэг Улаанбаатараар дайрч зорчигч авах боломжийг нээжээ. Энэ сарын 19-ний өдрөөс буюу өчигдрөөс эхэлсэн эхний туршилтын тээврээр Монгол Улсаас хоёр зорчигч Франц улсыг зорьсон талаар Төмөр замын удирдах газраас мэдээлсэн байна. Аялал ес хоног үргэлжлэх бөгөөд Бээжингээс Улаанбаатар, цаашлаад Улаан-Үд, Иркутск зэрэг Москва хүртэл үргэлжлээд Берлин, Амстердам, Лондон Парис орох боломжтой аж.

Одоогоор шинэ чиглэлийн нэгдсэн зорчигч тээврийн тарифыг тогтоогоогүй байгаа бөгөөд ачаа тээвэрт одоогийн мөрдөгдөж байгаа тариф үйлчилж байгаа аж. Мөн 11 дүгээр сарын нэгний өдрөөс ачаа тээврийн тарифыг төрлөөс хамааран 10-20 хувиар нэмэгдүүлэх өөрчлөлт оруулжээ. Ази Европыг холбосон төмөр замын шинэ гарц нь манай улсад бизнесийн болоод эдийн засаг эерэг үр дүнг авчираад зогсохгүй аялал жуулчлалын таатай нөхцлийг бий болгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *