Categories
мэдээ улс-төр

Улаанбаатараас БНАСАУ руу шууд нислэг үйлдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча
Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхеньян хотод ажлын айлчлал
хийв. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүлийг БНАСАУ-ын Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим
хүлээн авч уулзан, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Нийслэлийн Засаг дарга, тус хоттой томоохон бүтээн байгуулалт, ногоон
байгууламжийн чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох, эдийн засгийг хөгжүүлэх
аж ахуйн төслүүд дээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхолтой
байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Зүүн бүсийн аялал жуучлалын бүс нутаг болгохоор
хөгжүүлж байгаа БНАСАУ-ын Вонсан хот болон Улаанбаатар хотуудын хооронд шууд
нислэгтэй болох талаар судалж, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *