Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөрзамын ХНН-ын хувиас Хятад шилжүүлэх гэж байжээ

Улаанбаатар төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулсан 1949 оны хэлэцээрийг шинэчлэн батлахаар болж стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлцлийг өнгөрсөн оноос эхлүүлсэн билээ. Тиймээс энэ оны эхээр ОХУ, Монголын талын ажлын хэсэг гарсан. Тэгвэл ОХУ-ын зүгээс энэхүү хөтөлбөрийг хэлэлцэхээс татгалзсан байна. Түүгээр ч барахгүй 1949 оны хэлэлцээрийг өөрчлөх сонирхолгүй байгаа бололтой.

Учир нь Улаанбаатар төмөрзамын ХНН-ын дарга Л.Пүрэвбаатар Монголын талын хувьцааны тодорхой хувийг Хятадын талд шилжүүлэх яриа хэлцэх явагдаж байгаа талаар ОХУ-ын талд удаа дараа мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлийг Монголын Засгийн газрын байр суурь хэмээн оросын тал хүлээн авсан байна. Нэг байгууллагын даргын ийм хариуцлагагүй мэдэгдлээс болж Монгол Оросын Засгийн газрын хоорондын хэлэлцээр зогсонги байдал орсон гэдгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайдад уламжилсан байна. Улс орныхоо Засгийн газраас давсан эрх эдэлсэн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцохыг ч сануулсан байна. Гадаад хэргийн сайдын энэхүү албан бичгийг Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *