Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Прага чиглэлд нэг талдаа нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөгөөр тогтжээ DNN.mn

 Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани ирэх сарын 10-наас Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус нислэгийн тасалбарын үнэ нэг талдаа 1.3 сая төгрөг байхаар тогтож, албан ёсоор захиалгаа авч эхэлсэн байна.

Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох чиглэлээр Монгол, Чехийн Засгийн газар хамтран ажиллаж ирсэн юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өнгөрсөн оны тавдугаар сард Чех улсад хийсэн албан ёсны айлчлал, 2023 оны аравдугаар сард Улаанбаатарт болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар талууд идэвхтэй ярилцсан байдаг.

Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсноор Чехэд амьдарч буй 13 мянга гаруй монгол иргэн төдийгүй Европт ажиллаж, сурч, суурьшиж буй иргэд эх орондоо зорчих, мөн Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ цаг, зардал хэмнэх боломж бүрдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *