Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн түр зам халтиргаа гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчино уу

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ.

Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж.

Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *