Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1-р хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхэллээ. Тус багцын ажлыг Арж капитал ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг зургаадугаар сарын 8-ны дотор дуусгахаа тус компанийнхан танилцуулсан байна.
Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм.