“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш/2016.06.04/ болно. Энэ жилээс оролцогчдыг онлайнаар /http://ub-marathon.ub.gov.mn/ бүртгэж эхэлсэн бөгөөд нийт 21 мянган гүйгч бүртгүүлсэн байна.
Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлах бөгөөд гараа, бариа Чингисийн талбайд болно.
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Энэхүү гүйлтэд АНУ, БНХАУ, БНГУ, ОХУ, Их Британи, Итали, Кени, БНСУ, БНАСАУ, Чех, Турк зэрэг 20 орноос мэргэжлийн болон сонирхогчид гүйхээр бүртгүүлжээ.
Ингээд хөтөлбөрийг танилцуулья:
“УЛААНБААТАР МАРАФОН”-Ы ХӨТӨЛБӨР /2016.06.04/
- 08:30-09:00 Бие халаалтын дасгал хөдөлгөөн хийлгэх
- 09:00-09:30 Нээлтийн ажиллагаа
- 09:30-09:50 Гүйлтийн гараа: 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м
- 10:00-11:30 Гүйлтийн гараа: 5000 м
- 10:00-11:30 Бариа: 5000 м
- 10:30-13:00 Бариа: 10000 м
- 11:00-15:00 Бариа: 21 км 095 м
- 11:30-16:00 Бариа: 42 км 195 м
- 14:00-15:30 Шагнал гардуулах ажиллагаа: 5000 м, 1500м
- 15:00-15:30 Азтан шалгаруулах сугалааны тохирол
- 15:30-16:00 Урлагийн тоглолт
- 16:00-17:00 Шагнал гардуулах ажиллагаа: 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м
- 17:00 Хаалт