Categories
мэдээ нийгэм

Улаан буудайн урамшууллын хэмжээг нэг тонныг нь 50 мянган төгрөгөөр тогтоов

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөгөөр тогтоолоо. Улаан буудайн урамшууллын хэмжээг Засгийн газрын “Улаан буудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2012 оны 77, “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай” 2013 оны 366 дугаар тогтоолоор зохицуулж байна. Энэ тогтоолоор хүнсний улаан буудайн тонн тутамд 70 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны ургац хураалтын дүнгээр улсад болон гурилын 34 үйлдвэрт нийлүүлсэн 14 аймгийн 608 аж ахуйн нэгж, иргэний 111.6 мянган тонн буудайн урамшуулалд 7.8 тэрбум төгрөг олгох шаардлагатай болж байна. Гэвч 2016 оны төсөвт улаан буудайн мөнгөн урамшуулалд зориулан 5.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд батлагдсан төсөвт багтаан улс, гурил үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн улаан буудайн хэмжээнд тооцож үзвэл тонн тутамд 50 мянган төгрөгөөр олгохоор байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *