УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулах хуультай билээ. Тэгвэл хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд нээсэн намрын ээлжит чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 17-нд хаах гэж байна. Ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлнэ.
Намрын чуулганаар 2024 оны төсөв, Түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хууль, Хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэл зэрэг онцлох хуулиудыг баталжээ.
Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-нд нээх юм.