Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.