Categories
мэдээ улс-төр

УИХ-ын нэгдсэн чуулганд оролцоогүй гишүүд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 32 гишүүн оролцоогүй. Дээрх гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүд Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Image result for ЭнхтүвшинУИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа.

Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Одоо арай ингэхгүй байх гэж бодтол зөвшилцөх ямар нэгэн алхам хийхгүйгээр санал хураалаа. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр би амь насаа алдахаас айхгүй гэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна.

Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсэж байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо бол Ерөнхий сайдаас бүх зүйл хамаарна. Худлаа хэлээд яах вэ. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой. Бүлгийн 32, 33 гишүүн хуралдаад байхгүй хамтраад, 65-уулаа хуралддаг байя л гэж бид хэлж байгаа” гэлээ.

Image result for Ж.МөнхбатУИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “МАН-ын бүлгийн 65 гишүүн байр суурь хоёр хуваагдчихсан, 30 гаруй нь өнөөдөр хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 32 гишүүн өчигдөр бүлгийн даргад хандан бүлгийн хуралдааныг 09.00 цагаас хуралдуулж өгөх хүсэлт тавьсан.

Намын эв нэгдлийг хэрхэн хангах, цаашдаа ямар зарчим баримтлах байр суурийг нь Ерөнхий сайдад нэр дэвшигчээс сонсох хүсэлтэй байсан. Бүлэг хуралдсан ч эдгээрийг танилцуулалгүйгээр чуулганы хуралдаанд орсон. Ерөнхий сайдад нэр дэвшигч АН-ын бүлэгтэй эхэлж уулзаад, зарчим байр сууриа танилцуулаад, ойлголцолд хүрч тус бүлгийн дэмжлэгийг авна гэсэн байр сууринд хүрснийг АН бүлгийн даргаас сонссон. Бидний хувьд гайхалтай, сонин санагдсан.

Хоёрдугаарт амаргүй цаг үед Ерөнхий сайд томилогдож байна. Багш, эмч нар цалин нэмэхийг шаардсан, хүүхдийн мөнгө олгох, ирэх оны улсын төсөв батлах зэрэг амаргүй цаг үе таарч байна. Цаашдаа улс төрийн өрнөл хэрхэн өрнөх, 65-ын бүлгийн эв нэгдлийг хэрхэн хангах нь Ерөнхий сайдаас өөрөөс нь шууд хамаарна. МАН гэхдээ айхтар талцаад, хоёр хуваагдаад явчихгүй байх. Энэ бол ойлголцлын асуудал. Тэгэхээр зарчим, бодлого дээрээ ойлголцолд хүрнэ гэж итгэж байна. Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, Хүүхдийн мөнгө зэрэг том асуудлуудад зарчмын бодлого, байр суурь барих нь ойлгомжгүй байсан учраас бүлгийн тал гишүүд өнөөдөр хуралдаанд оролцсонгүй” гэв.

Image result for УИХ-ын гишүүн Н.НомтойбаярУИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өнөөдөр Ерөнхий сайдыг томилсон чуулганаас харахад нэг зүйл маш тодорхой болсон нь УИХ-д сөрөг хүчин, цөөнх гэж байхгүй болжээ. 65-ын бүлгийн 33 гишүүнд АН-ын гишүүд нэмэгдэж байж Ерөнхий сайд томилогдлоо. Тэгэхээр УИХ-д албан ёсны сөрөг хүчин байхгүй боллоо гэж харж байна.

Парламентын засаглалтай аль ч оронд сөрөг хүчин зайлшгүй байж, бурууг харж, шүүмжилж байдаг. Манай нам худлаа эв нэгдлийн баг зүүж өнөөдрийг хүрлээ. Яах аргагүй МАН-д үүсээд байгаа байдал нь удирдах, удирдуулах зарчмаа алдсан, намын дүрмээ ноцтой зөрчдөг болсон. Энэ алдааг давтаж болохгүй гэж залуу гишүүддээ хэлмээр байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *