Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийнэ зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Эрдэнэт” үйлдвэр болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны В танхимд болох юм байна.

Тэрээр энэ сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхдээ эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүдэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн билээ. тэрээр хэлэхдээ “УИХ-ын чуулган бол чуулдаг бус хэрүүл хийдэг газар юм байна. Гараас нь ажил гардаггүй, хямрал яриад л сууж байдаг. Уг нь түмэн олноо уриалж дууддаг байх ёстой. Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарцгаая. “Эрдэнэт”-ийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой. Монголбанкны түрүүчийн захирлыг дуудаж авчраад асуух ёстой. Ийм хэлэлцүүлэг хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярих ёстой. “Эрдэнэт”-ийн асуудлаар дээр дурдсан хүмүүс нүүр нүүрээ харж ярьж яадахгүй бол Үндэсний телевизэд цаг авах саналаа хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *