Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийг халз мэтгэлцээнд урьсан байна

“Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх нь зөв үү” гэсэн сэдвээр халз мэтгэлзээн зохион байгуулахаар болжээ. Маргааш 16.00 цагт Монголын залуучуудын холбооны байранд товлогдсон уг мэтгэлзээнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатарыг нарыг урьжээ. Одоогоор УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Мөн Ч.Хүрэлбаатар гишүүн ч татгалзахгүй гэдгээ хэлжээ. Харин Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар нар урилгыг хүлээн авсан ч хариугаа өгөөгүй байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлэв. Уг мэтгэлцээнийг Нэг Монгол ТББ-ын дэргэдэх Нэг Монгол-Нэг зүгт хөдөлгөөнөөс зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *