Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд шатраар хүч сорьж, “Цэцэн түшээ” тодорно

УИХ-ын гишүүдийн дунд “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

– УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
– УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

– УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
– УИХ-ын гишүүн Г.Занданшатар
– УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
– УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

– УИХ-ын гишүүн А.Сүхбат
– УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
– УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
– УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

– УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

– УИХ-ын гишүүн А.Ундраа

– УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *