МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга нар өчигдөр бүлгээсээ албан ёсоор гарсан билээ. Ингэснээр Л.Цог бүлгээсээ гарсан учир УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөх юм.
Түүний оронд хэн болох эсэх нь хараахан тодроогүй байгаа ч нам дотроо УИХ-ын гишүүн М.Сономпил, О.Баасанхүү нарын нэр яригдаж байгаа аж. Гэвч О.Баасанхүү УИХ-ын дэд дарга болохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр бүлгийн дарга Н.Батцэрэгийн оронд очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч намын дарга нь хүлээж авахгүй байгаа гэх мэдээлэл байна.