Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга Батсүмбэр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

Хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын нэг энэ удаад бямба гаригт тохиож байгаа. Тиймээс зарим сургуулиуд хичээлийн шинэ жилийн баяраа ирэх даваа гариг буюу есдүгээр сарын гурванд нээхээр болсон билээ. Хичээлийн шинэ жилийн баярт төрийн өндөрлөгүүд оролцдог.

УИХ-ын дарга М.Энхболд есдүгээр сарын гурванд 08.00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох юм байна. Мөн өдөр 10.30 цагт Улаанбаатар хот дахь ХААИС-ийн, 14.00 цагт Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус тус оролцох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *