Ард нийтийн санал асуулгыг чуулганы өмнө хэлэлцэн дэмжсэн юм. Төслийн санал хэлэцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Бурууг Үндсэн хуулиас хайгаад байна. Үндсэн хуульд буруу байхгүй, харин улс төрийн намуудад байгаа. Ард түмнээс санал асуух гэж байгаа бол Улс төрийн намуудын хуулиа харах ёстой” гэсэн бол УИХ-ын дэд дарга Л.Цог “Үндсэн хуульд өөрслөлт оруулахад цаг хугацааны хувьд эргэлзээтэй болсон нь үнэн … Өөрчлөх бол зөв, гэхдээ өнөөдөр биш” гэсэн юм. харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийг өөрчлөх бол Үндсэн хуулийг өөрчлөлгүйгээр хэлэлц. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг балмад юмнаасаа татгалз. 2010 онд УИХ-аас баталсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай ард нийтийн санал асуулга яаж хийх вэ гэдгийг тодорхой заачихсан. Энэ хулиа уншаагүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Үүний дараагаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэцэн мөн л дэмжсэн юм. Хуулийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монголын ард түмний төрийн эрхээ барьж, хэрэжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нөлөөлдөг гол зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сонинг оруулцуулахгүйгээр хуулийн төсөл хийгдсэн байна. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу багаас ба рууж очдог том зэвсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч нь … Сонинг сонгуулийн сурталчилгаанаас хасчихаад бид юу бодож суух юм” гэвэл хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа “гурван хэвлэлийн хуудас сонин гэж байгаа. Тиймээс өдөр тутмын олон орон нутгийн сониноор гаргах боломжтой. Сониноор сурталчилгаа хийх гэдэг нь хасагдаагүй” хэмээн хариулжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг маргаашийн “Өдрийн сонин”-ы хоёрдугаар нүүрнээс уншаарай.