УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдана.
Хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал буюу Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх асуудалд оруулжээ.