Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаад түр завсарлав

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр өдөр эхэлж хэлэлцэх асуудлаа баталлаа. Чуулганы хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай, УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай, Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай, Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай, орон тооны гишүүнийг томилох тухай, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай зэрэг долоон асуудлыг хэлэлцэхээр болсон аж. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор асуулт асуух гишүүн алга байсан учир УИХ-ын дарга М.Энхболд “Эдгээр асуудлыг хэлэлцэхээс өмнө Байнгын хороод хуралдана. Байнгын хороодыг хуралдаж дуустал чуулган түр завсарлана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *