УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Энэхүү хуралдаанаар н14 асуудал хэлэлцэн шийдвэрлэх аж. Эдгээр асуудлыг бүхэлд нь хэлэлцэн баталсан нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Патентын тухай хуульд нэмэлт өөрчлөлөт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг бүхэлд нь батлалаа.