Аравдугаар сарын 16-ны өдрийн орой 22:03 цагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны хонгилд томоохон хэмжээний гал түймэр гарчээ.
Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр гал унтраах бүрэн хэрэгсэл бүхий автомашины хамт ажиллаж, нийт 85 хүний амь насыг утаанд угаартахаас сэргийлж аварсан байна. Гал гарсан обьект тэр чигтээ уутаагаар дүүрсэн байсан ба хоёр том хүн, зургаан бага насны хүүхэд угаартсан байдалтай байжээ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ.