Categories
мэдээ спорт

“UEFA”-ийн шинэ ерөнхийлөгч ирэх есдүгээр сард тодорно

“UEFA”-ийн Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийг Грекийн нийслэл Афин хотод есдүгээр сарын 14-нд явуулахаар товложээ. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхийлөгчийн албан тушаалаас Францын иргэн Мишель Платини-г огцруулж байгааг албан ёсоор зарлах юм. “UEFA”-г Тэрбээр 2007 оноос хойш удирдсан аж. “UEFA”-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр өргөдөл өгсөн Словен Улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Александер Чеферин, Испани Улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Анхель Мария Вильяр, Нидерландын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Михаэль ван Праг нар “UEFA”-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр шигшигдэн үлдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *