Categories
мэдээ нийгэм

Өдөрт 10-15 галын дуудлага ирж байна гэв

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт 20 том хүн, 15 бага насны хүүхэд өртөж амь насаа алджээ. Иймд гал түймрийн тоо хохирлыг бууруулах, баяр амралтын өдрүүдэд иргэдийн гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангах чиглэлээр НОБГ-аас өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан онцгой байдлын бие бүрэлдэхүүн өглөөний 06:30 цагаас 09:00 цагийн хооронд гал түймрийн дуудлага их ирдэг гэр хорооллын гудамжуудаар явж, чанга яригчаар иргэдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм байна.

НОБГ-ын Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэн “2015 онд гарсан гал түймрийн тоо өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна. Өдөрт дунджаар 10-15 галын дуудлага ирж байна Тиймээс НОБГ-ын даргын тушаал гарч төвийн зургаан дүүргийн гэр хороолол бүхий хэсгүүдээр явж, нэгдүгээр сарын 29-н хүртэл тогтмол урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлгийг хүргэхээр болоод байна. Онцгой байдлын хөдөлгөөнт бие бүрэлдэхүүн өглөөний 06:30 цагаас 09:00 цагт, ажил тарах цагаар буюу 18:00 цагаас хойш, мөн амралтын өдрүүдээр гэр хорооллын гудамжуудаар явж, чанга яригчаар иргэдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Өнөөдрийн хувьд галын дуудлага хамгийн олон гардаг хороодын нэг болох БЗД-ийн 14 дүгээр хороон дээр онцгой байдлын бие бүрэлдэхүүн ажиллаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *