Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын
гишүүн, Хууль зүйн байнгын
хорооны дарга С.Бямбацогт “Шулуухан хэлэхэд,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
гишүүний нэр нэг даргын халаасанд
явдаг байсныг өөрчилсөн” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Монголын Эмнести
Интернэшнлийн гүйцэтгэх
захирал Б.Алтантуяа “Халдвар тархах айдсаар
далайлган үзэл бодлоо илэрхийлэх,
эвлэлдэн нэгдэх хүний эрх, эрх чөлөөг
нухчин дарлаа” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сайдууд солигдож,
Засгийн газар “давхар дээл”-тэй
болох нь тодорхой юм байна” хэмээн өгүүллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ухаангүй удирдагчдынхаа буруу үйлдлээс болж
Монголын ард түмэн хохирох ёсгүй шүү” гэв.
Комедиан Д.Амартүвшин “60 хүн цуглуулсан намайг 500.000-аар торголоо, одоо жинхэнэ хууль зөрчигч дарга нарт хариуцлага тооц” хэмээн III нүүрт ярилаа.
ЗТХЯ-ны Авто тээврийн
бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Ачаа барааг хилийн
дундын бүсэд солилцоно” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.
“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Таван толгой
түлш” ХХК-ийн хэвлэл
мэдээллийн ажилтан Б.Болдбаатар “Шахмал түлшний шуудайг
зургаан тэрбум төгрөгөөр БНХАУаас авснаас дотоодынхоо үйлдвэрийг
дэмжих нь хамаагүй ашигтай шүү дээ” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ