Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Сэлэнгэпресс” ХХК-ийн номын үзэсгэлэн худалдаа болж байна

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Сэлэнгэпресс” ХХК-ийн номын өдөрлөг болж байна. “Сэлэнгэпресс” ХХК-ийн дэргэдэх “Номын хүрд” редакциас эрхлэн гаргадаг номын үзэсгэлэн худалдаанд “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”, “Монгол орны байгалийн 100 гайхамшиг”, “Зам” роман, “Монголын хүүхдийн уран зохиолын дээж”-ээс эхлэн уран зохиолын болон дэлхийн сонгодог зохиолууд дэлгэгджээ. Үзэсгэлэнд ирж 100 гаруй төрлийн номоос сонголтоо хийж, 20-30 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой. Мөн таван мянган төгрөгнөөс дээш үнийн дүнд худалдан авалт хийвэл нэг ном бэлгэнд өгч байгаа аж. “Сэлэнгэпресс” ХХК аж ахуйн нэгж болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж үзэсгэлэнгээ дэлгэдэг бөгөөд ажилчдад нь номоо зээлээр авах боломж олгодог юм байна. Тус өдөрлөг “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 17 цаг хүртэл үргэлжлэх аж.


“Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” боть номыг нийтэд нь 160 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг олгоод буй юм байна. Энэ нь гадуур 65 мянган төгрөгөөр зарагдаж байгаа номыг 55 мянгаар зарж байгаа бол Александр Дюмагийн “Монто Кристо гүн” ном 20 мянган төгрөг, Майн Риагийн “Морь унасан толгойгүй хүн” ном 20 мянган төгрөгөөр зарагдаж байна.

Мөн “Монголын хүүхдийн уран зохиолын дээж” таван боть номыг 108 мянган төгрөг байснаас 98 мянган төгрөг болгож худалдан авах боломжтой. Ж.Бямба гуайн “Уянгын гурван хорвоо” номыг 28 мянган төгрөөр 20 хувь хямдруулж авч болох аж. “Цагдаагийн дууль” гурван боть номыг 25500 төгрөгөөс 20 хувь хямдруулна. Хүүхдийн цуврал номнуудаас Толстойн үлгэрүүд таван боть номыг багцаар нь арван мянган төгрөөр худалдаалж байна.

“Сэлэнгэпресс” ХХК-ийн зүгээс аж ахуйн нэгж болон хувийн байгууллагуудтай хамтран гаргасан өдөрлөгөөр номын худалдааны гүйлгээ сайн байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *