Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга Алтан гадас одон хүртэв

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, иргэний нисэхийн салбарын 30 гаруй хүнд Төрийн дээд одон, медалиар шагналаа. Эл өдөр “Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч, сэтгүүлч Норовын Гантулга “Алтан гадас” одон хүртсэн юм. “Болор цом”-ын эзэн, “Өдрийн сонин”-ы шилдэг нийтлэлчдийн нэг түүний уран бүтээлийн гараа 2000 оноос эхтэй билээ. Тэрбээр “Тусгаар тогтнол-2004”, “Янжинлхам-2005”, Р.Чойномын нэрэмжит “Алтан Оюухай”, “Залуу нас”, хайрын шүлгийн “Аморэ” зэрэг олон наадмын тэргүүн шагналыг хүртсэн, манай сонины шилдэг нийтлэлч, яруу найрагч юм. Мөн идэр залуу гучин настайдаа гуч дахь удаагийн “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байрт “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ шалгарч байсан түүхтэй. Түүний шүлэг, яруу найргийн талаар шинжлэх ухааны доктор Ч.Билигсайхан, Л.Дашням нарын олон хүн санал сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *