Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Таван толгойн асуудлаар ярилцлага өглөө

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Таван толгойн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрээр “Хаврын чуулганаар миний бие Таван толгойн Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-ын даргад хүргүүлсэн. Ажлын хэсгийнхэн Таван толгойн нүүрсний ордын цаашдын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс уг тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээс гарын үсэг авах ажил гурван сарын турш үргэлжиллээ. Уг тогтоолын төсөл дээр санал авахаар Засгийн газарт хүргүүлчихсэн. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурна гэдэг нь УИХ-аар тогтоол орж ирээд хэлэлцэхэд олонхиороо батлах хэмжээний гэсэн үг” гэсэн байна. Түүнчлэн “Хэрэв цөөнх болчихвол Таван толгойгоо хуучин гэрээний дагуу цаашаа алдчих магадлалтай юм. Тэр утгаараа гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, учрыг нь ойлгуулах гэж нэлээдгүй цаг хугацаа зарцуулсан. Одоо бол олонхиороо баталчих байх” гэдгийг онцолжээ. Та бүхэн “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарыг сонин борлуулах бүх цэгээс авч унших боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *