Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Э.Энэрэлийн “Л.Гансүхийн шүүх хурлаас бид юуг харав” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэжээ. Уг сонирхолтой сулвалжлагыг XII, XIII нүүрнээс уншаарай. Ц.Ширэндэвийн “Ирэх сарын 7-нд Цэцээ гүний тахилга болно” ярилцлага хэвлэгджээ. Мөн “Тариаланч, үйлдвэрчдийн ашгаас илүүтэй гурван саяулаа хямд, чанартай гурил идэх нь чухал баймаар” сурвалжлагыг XV нүүрэнд хэвлэгджээ.

Харин “Улс төр” нүүрт Л.Болдын “Би гаргаагүй шийдвэрийнхээ төлөө хэрэгтэн болохгүй” ярилцлага, “Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа”, “Тэтгэвэр тогтоох нас, ниймгийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмнэ” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “Л.Гансүхийн шүүх харлаас бид юуг харав нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засгийн нүүрэнд Дэлхийг айлгасан Хятадын хямрал Монголд ийм эрсдэлтэй нийтлэл хэвлэгджээ. Баримт, үйл явдал нүүрэнд Б.Бямбацэрэнгийн “Франц гал сөнөөгчийн компани татвар, нийгмийн даатгал төлдөггүй, цалингаа ч өгдөггүй” ярилцлагыг уншаарай.

Сонгодог урлаг нүүрт хэвлэгдсэн Сметанаг уншаарай. Түүнийг Чехийн эрх чөлөөний тэмцлийн оюун санааны удирдагч байсан түүний мэндэлсэн өдрийг эх оронд нь үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг юм байна. Уран бүтээлч нүүрт Б.Туяагийн “Түүхэн, сонгодог кинонд дүрээ үлдээх юмсан гэж боддог” ярилцлага хэвлэгджээ. Мөн “Бүрэн зэвсэглэсэн хятадын 120 гаруй цэргийг ганцаараа буулган авсан З.Жигжидсүрэнг шагнахын оронд шоронд хорьсон” ярилцлагыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *