Өчигдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гадаад өр зээлийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Түүний мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн” хэмээсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг I, II нүүрнээс уншаарай. Мөн “Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох “Нэг ангийнхан” буланд Дорноговь аймгийн Хөдөлмөр политехникийн сургалттай сургуулийг 1966 онд төгссөн ангийнхныг онцоллоо. Эдний ангиас олон доктор, профессор, цэргийн хурандаа нар төрсөн юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс уншаарай.
“Улс төр” буланд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нэгэн зэрэг олгоно” ярилцлага нийтлэгдсэн байна.
Та амралтын өдрийн дугаараас уламжлалт булан болох “Хэлэх эрхийн индэр”, “Өд бэх”, “Дэлхийн хүмүүс”, “Ном ярьж өгье” зэрэг булангуудыг ч хүлээн авч унших боломжтой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.