Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д ​”Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол Улсын Засгийн газар булайгаа чирэв үү​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гаригийн уламжлалт нүүр болох “Танайд өнжье” буландаа бид Намсрайн Булгаа гэх 50
орчим жил хүнсний ногоо
тариалсан эмэгтэйтэй уулзаж,
түүний хөдөлмөр бүтээлийн
талаар хууч хөөрлөө. Нэг болон 13 дугаар нүүрнээс уншаарай.

Мөн л даваа гаригийн дугаарын нэгдүгээр нүүрэн дээр хэвлэгдээд уламжлал болчихоод байгаа “Бат-Үүл бичиж байна” булангаа уншиж сонирхоорой. Түүчлэн УИХ-ын гишүүн
Я.Содбаатартай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэлээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүр нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжилж, нийгмийн дуу хоолой болж байдаг билээ. Энэ удаад “Ж.Батзандан ахыгаа өмөөрч
худлаа ярив уу, Монгол Улсын
Засгийн газар булайгаа чирэв үү” нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын Төрийн
шагналт, түүхч, доктор
Д.Өлзийбаатартай хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

12 дугаар нүүрэнд Лос Анжелесийн авто шоун дээр танилцуулагдсан машинуудын танилцуулгыг бэлтгэн нийтэллээ. Цахимаар зураг нь их харагдаад байсан Илон Маскийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин болон “Тоёота”, “Форд” компанийн машинуудыг онцолсон юм.

Мөн дэлхийн мэдээ, дэлхийн спорт гээд бусад мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагуудыг шинэхэн дугаараасаа сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *