Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 30-ны өдөр нийт 1468 гомдол иржээ. Мөн өчигдөр 145 иргэний эрүүлжүүлсэн байна. Нийт дуудлагыг ангилж харуулбал,
- гэр бүлийн хүчирхийлэл-119
- согтуугаар машин жолоодсон-56
- олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан-114
- архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн-65 дуудлага, мэдээлэл иржээ.
Түүнчлэн хүн биед халдах, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан тухай 84 дуудлага мэдээлэл ирсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.