Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Related imageМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. “МАН-ын Бага хурлаар бид ээлжит XVIII их хурлаа 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хуралдуулах талаар болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд 310 төлөөлөгчөөс 294 төлөөлөгч ирсэн бөгөөд гурван нэр дэвшигчээр санал хураахад 188 гишүүн У.Хүрэлсүхийг, 101 гишүүн Ө.Энхтүвшинг, 5 гишүүн Н.Энхболдод саналаа өгсөн. Ингээд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон талаар хэвлэл мэдээллүүд хэдийнээ мэдээлсэн байна. Өнөөдөр намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид уг нэр дэвшүүлэх саналаа өргөн мэдүүлэх болно. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон тав хоногийн хугацаандаа хариу хэлж, УИХ-д өргөн мэдүүлж, Байнгын хороог хуралдуулж, УИХ-аар санал хураах юм.

Бага хурлын гишүүдийг шинээр сонгох, чөлөөлөх асуудлаар нууцаар санал хураасан учир цаг их орж, Бага хурал 16 цаг хуралдах шалтгаан болсон. Бага хурлаар намын дотоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцаж, шийдвэрлэсэн дотоод ардчилалтай хурал болсон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *