Categories
мэдээ нийгэм

​У.Хүрэлсүх: Яаралтай төсвийн тодотгол хий, хэрэгцээгүй зардлаа тана DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр “Ажлын өдөр эхэлж байгаа учраас та бүхнийг хүлээн авч уулзаж байна. Бид бол ниргэсэн хойно хашгирав гэдэг л болоод байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гадаад болон дотоод нөхцөл байдлын талаар хоёр удаа ярьсан. Хүнсний аюулгүй байдал, зам тээврийн байдал, бензин шатахуун зэрэг олон асуудал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна гэж сануулж хэлээд, ажлаа сайн хий гэж хэлээд байтал өнөөдөр ийм байдал үүсч байна. Дэлхийд үүссэн нөхцөл байдал нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгож байгаа. Гэхдээ хурдан шуурхай арга хэмжээ авч, дотоод нөөц боломжоо ашигла. Шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотголоо хурдан хий. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Нэн ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахууны асуудал, мах, гурил, хүнсний ногооны асуудалд онцгой анхаармаар байна. Ядаж хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг улс болох шаардлагатай. Өнгөрсөн хоёр жил бидэнд олон зүйлийг харуулж байна. Монгол Улс цаашдаа эдийн засгийн хувьд тусгаар тогтносон, бие дааж амьдарч чадах улсыг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг цар тахлын үе, дайны байдал ойлгуулж байна.

Та бүхэн сэтгэл, зориг гаргаж ажилла. Би дахин хэлье, шаардлагатай бол төсвийн тодотгол хий. Та бүхэн үүнийг өнөөдөр ярилц, дорвитой арга хэмжээ авч ажилла. Маш тодорхой асуудлуудад тодорхой арга хэмжээ авч шийд. Дээр нь ард түмэндээ үнэнээ хэл. Юуг хийж чадах, чадахгүйгээ хэл. Ямар хөрөнгө мөнгөөр юу хийж чадахаа үнэнээр нь хэл. Үнэнээ хэлбэл, ард түмэн ойлгоно. Дээр нь хэрэгцээгүй бүх зардлыг, шаардлагагүй бүх хөрөнгө оруулалтаа тана. Бид дэлхий даяараа маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эх орны дайнаас хойш болоогүй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний эв нэгдлийг эрхэмлэгчийн хувьд та бүхнийг ард түмний тавьсан шаардлагыг маш анхаарч, яаралтай шийдвэр гаргаж, ажлаа зөв зохистой уялдуулж ажиллахыг шаардмаар байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *