Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Тэтгэврийн насыг 60 наснаас эхлэн өөрийн хүссэн үедээ тэтгэвэрт гарах боломжтой боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийн тайлан мэдээллээ хийж байна. Тэрээр ирэх жилүүдэд Монгол Улс эрчим хүч, шатахууны хэрэглээ, газар тариалан, мал аж ахуйн асуудлаа бүрэн шийдэхийн төлөө есөн багц ажлыг хийж эхлүүлэх бөгөөд энэ чиглэлд тодорхой зорилт тавин ажиллах болно гэдгээ онцолсон юм. Мөн тэрээр “Монгол Улс жинхэнэ бие даасан улс болж хөгжих учиртай. Бид хүнсний эрүүл, аюулгүй байдалд онцгой анхаарна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны дөрөвдүгээр сараас Нийслэлд түүхий нүүрс оруулахгүй. Иргэдээ орон сууцжуулах чиглэлд анхаарч, гадны зээл тусламжийг энэ чиглэлд зарцуулна. ОУВС-гийн хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн насыг 60 наснаас өөрийн хүссэн үедээ тэтгэвэрт гарах боломжтой боллоо. Энэ оноос жил бүр зургаан сараар тэтгэврийн нас нэмэгдэх байсныг гурван сар болголоо. ХХОАТ-ын дөрвөн шатлалын нэмэгдлийг нэг шатлалтай болгохоор шийдлээ. Хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэх асуудлаар хэлэлцэж байна. Цалинг 2018 оны гуравдугаар улирал, 2019 оны эхнээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцоод байна” гэж тодотголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *