Categories
мэдээ нийгэм

У.Энхтайван ‘’Эрдэнэс-Тавантолгой’’компанийн хувьцаагаар дамжуулаад 2-3 их наядын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий DNN.mn

Иргэдийн анхаарлыг татсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг болон хөрөнгийн зах зээлийн талаар “Гүүдсек” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа.


-Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Манай улсад үнэт цаас­ны зах зээл хөгжөөд 30 орчим жил болж байна. Энэ хугацаанд алдаатай, оноотой л явж ирлээ. Ер нь хөрөнгийн зах зээлийн идэвхжил 2017 оноос хойш нэлээд өндөр түвшинд бай­гаа. Тиймдээ ч 2021 онд дэлхийн хамгийн өндөр өсөлт­тэй хөрөнгийнзахзээ­лээртодорхойлогдсон байдаг. Хөрөнгийн зах зээл ийм идэвхтэй байгаа­гийн гол хүчин зүйл нь төрөөс хэрэг­жүүлж буй бод­логууд­тай шууд холбоотой гэж харж болно. Тухайлбал,Мон­голын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг банкны системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн шаард­лага тавигдсан. Одоо­гийн байдлаар Төрийн банк, Голомт банк нээлттэй хувь­цаат болсон байна. Хаан банк­ны тухайд оны өмнө Сан­хүү­гийн зохицуулах хо­­роо­­­ноос зөвшөөрөл нь гар­сан. Удахгүйолон нийтэд са­нал болгох анхдагчарил­жаа нь хийгдэх болов уу. Үүний дараа Худалдаа хөгж­лийн банк, Хас банк IPOгаргана. Эдгээртаван банк зах зээлд орж ирснээр хөрөнгийн зах зээлийн үнэл­гээг бараг хоёр дахин тэлж байгаа. Үүнээс гадна сая­хан үндэсний үйлд­вэр­лэгч “Газар шим” компани IPO хийх зөвшөөрлөө авсан байх жишээтэй.

Дээрээс нь төрийн өмчит компани дундаас Монголын хөрөнгийн бирж IPO хийгээд бирж дээр нээлттэй хувьцаат компани боллоо. Ер нь л зах зээл маань хөрөнгө оруулагчид, иргэдийн сонирхлыг маш их татаж байна л даа.

-Нэг үеэ бодвол монголчууд хөрөнгийн зах зээлийг сонирхдог, үр шимийг нь мэдэрдэг боллоо. Ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг нь зураглавал?

-Мэдээж цаашдаа хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ. Хөрөнгийн зах зээлд санхүүгийн салбарын томоохон төлөөллүүд түлхүү орж дунд хугацаан­даа санхүүгийн салбар голлосон зах зээл байх болов уу. Яваандаа стратегийн том ордуудыг эзэмшигч төрийн мэдлийн компаниуд нээлттэй хувьцаат хэлбэр рүү орох байх. Үүний манлайлагч нь “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани байгаасай гэж хүсч байна. Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг топ компаниуд хөрөнгийн бирж дээр бүрт­гэлтэй болоод, иргэд хувьцаагаараа дам­жуулаад тэдний ашгаас хүр­тээд явдаг хувилбар руу урт хугацаандаа шилжих хандлагатай байгаа. Нөгөө талдаа хүмүүс хувьцаа гэдэг зүйлийнхээ мөн чанарыг маш сайн ойлгох ёстой, хувьцаа бол тухайн хүний өөрийнх нь хөрөнгө. Тэгэхээр хөрөнгөө хадгалах, хамгаалах, түү­гээрээ дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх эрхүүдээ хангуулах хэрэгтэй. “Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцаа ч мөн үүнд орно.

-Танай компани хөрөн­гийн зах зээлийн үйл­чилгээг орон даяар түгээж ажилладгийн хувьд хэчнээн харилцагчтай байна вэ?

-Одоогийн байдлаар бид 12 аймагт салбараа нээсэн. Нийт 40 гаруй хүний боловсон хүчинтэй мэргэжлийн баг ажиллаж байна. Манайх 600-гаад мянган харилцагчтай. Энэ тоогоороо Монгол Улсын хэмжээнд үйл ажил­лагаа явуулдаг брокерын компаниуд дундаа тэргүүлдэг гэх үү дээ. Хамгийн сүүлд хийсэн ажлууд гэвэл Төрийн банкны IPO-г олон нийтэд санал болгох ажиллагаанд туслах андеррайтераар ажилласан. Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг бүртгэл­жүүлэх, ногдол ашиг олгуулахад харилцагчийн тоо олон гэдэг утгаараа иргэдийн нэлээд хувьд хүрч ажилладаг.

-Сүүлийн үед “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцаа нийгмийн анхааралд орсон. Хувь­цааны ногдол ашигтай холбоотой иргэдийн зү­гээс ямар санал, хүсэлт ирж байгаа бол?

-Оны өмнөөс нүүрсний хулгайн асуудал нийгэмд ил болсон. Тэр дундаа хамгийн том экспортлогч “Эрдэнэс-Тавантолгой” компанитай холбоотой асуудлууд өндрөө авсныг бүгд мэдэж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хоёр жилийн ногдол ашгийг нөхөж олгох шийдвэр УИХ-аас гарсан. Мөн “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл төрсөн Монгол Улсын иргэдэд олгосон байдаг бол энэ өдрөөс хойш төрсөн хүүхэд бүрд 1072 хувьцаа олгохоор асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна. Тиймээс ойрын өдрүүдэд манай компанид хандаж байгаа иргэдийн санал, хүсэлтүүдийн дийлэнх нь 1072 хувьцаатай холбоотой байна. Ер нь нийт иргэдийн дунд хувьцаатай холбоотой мэдээлэл, мэдлэг тун тааруу байдагнь бидэнд ирж бай­гаа асуулт, лавлагаанаас харагддаг. Хүмүүс буруу зөрүү ойлголттой байна. Тухайлбал, хамгийн анх “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны цэвэр ашгаас 2020 онд олгосон ногдол ашгийн талаар хү­мүүс их асууж байна. Ногдол ашгаа авч чадсан эсэхээ шалгуулах, мэдээлэл авах нь мөн их байна. Нэмээд хэлэхэд, 1072 хувьцааг иргэдэд олгосноос хойш өнгөрсөн арван жилийн хугацаанд нас барсан иргэдийн ар гэрийнхэн бидэнд их ханддаг. Бурхан болоочдын хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөө хүсдэг л дээ.

-Ингэхэд нас барсан иргэдийн 1072 хувьцааг яаж өв залгамжлуулдаг юм бэ?

-Одоо мөрдөгдөж буй зохицуулалтын хүрээнд хашаа байшин, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгийг өв залгамжилж авдаг шүү дээ. Тухайн иргэн нас барснаас хойш нэг жилийн дараа хөрөнгө нь өвлөгдөх эрх нээгддэг. Яг үүнтэй адилхан хувьцааг тодорхой бичиг баримтыг бүрдүүлээд өв залгамжилж авдаг. Гэхдээ 1072 хувьцааны хувьд өв залгамжлах эрх одоохондоо хаалттай байгаа. Сая УИХ-аас 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд нөхөж олгох болсонтой холбоотойгоор өв залгамжлах асуудал ч шийдэгдэх болов уу гэж бодож байна. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаатай багадаа 80-90 мянган хүн нас барсан байдаг. Дээр хэлсэнчлэн өв залгамжлалын бүх ажилбар нь цаасаар явдаг. Ар гэрийнхэн нь нотариат дээр очоод өв залгамжлалын гэрчилгээ хийгдэнэ. Тэр бичиг цаасыг нь үндэслээд Үнэт цаасны төвлөрсөн хад­галамжийн төв дээр эцсийн шилжүүлгийн ажил­бар төвлөрдөг болохоор багагүй хугацаа шаарддаг. Хэрэв 1072 хувьцааны өв залгамжлал зөвшөөрөгдөөд хэрэгжвэл ачаалал үүсэх нь тодорхой. Иймдиргэдийн зүгээс тодорхой хэмжээний бэлтгэлтэй, ойлголттой байх хэрэгтэй.

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээсхойштөр­сөн хүүхдүүд 1072 хувь­цааны дансаа хэзээнээс нээлгэж болох вэ?

-Ягөнөөдрийн байд­лаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа олгогдоогүй байна. Урьд­чилаад хувьцааны дансаа нээлгээд явж байгаа хүмүүс их байгаагаас харахад олгох хүлээлт ч хүмүүсийн дунд өндөр байгаа нь харагдаж байна. Үндсэндээ хувьцаа гэдэг зүйл бол хүний өмч хөрөнгө. Тэр хөрөнгийг хаа нэг газарт бүртгэж, баталгаажуулж, хадгалж байх ёстой. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Монгол Улсын бүх үнэт цаасыг хадгалагддаг. Иргэдийн 1072 хувьцаа ч ялгаагүйтэндхадгалагддаг. Гол нь тухайн байгууллага дээр иргэд хувьцаагаа хадгалж, бүртгүүлэхийн тулд агуулах сав буюу дансаа өөрийн нэр дээр заавал нээлгэж тэр дотроо хувьцаагаа байршуулах шаардлагатай. Хувьцааны данс нээх ажлыг Монгол Улсад тусгайзөвшөөрөлтэй брокерын компани зуучлан гүйцэтгэдэг. Үүний дараа­гаар хувьцааны дансаараа дамжуулаад ногдол аш­гаа арилжааны банкны дансандаа олгуулж авдаг. Энэ үйл ажиллагаа өөрөө нийтийг хамарсан, цаг хугацаа шаарддаг болохоор ачаалал үүсгэдэг талтай.

-Хэрэв 2021, 2022 оны ногдол ашгийг тараах шийдвэр гарвал иргэд брокерын компаниудад байгаа арилжааны банкныдансныбүртгэлээ батал­гаажуулах шаардлагатай юу?

-Энэ жил өнгөрсөн хоёр жилийн ногдол ашгийг нөхөөд олгоно гэвэл хүр­тэх эрхтэй нийт 2.5 сая гаруй иргэн байна. Богино хугацаанд эдгээр иргэдийн өөрсдийнх нь нэр дээрх арилжааны банкны дансанд тухайн дүнгээр нь шилжүүлэг хийгээд явна гэхээр тэрийгээ баталгаажуулах том ажил өрнөнө. Өөрөөр хэлбэл, банкны данс нь тэр хүний нэр дээр байгаа эсэхийг шалгах, баталгаажуулах гэх мэт ажлууд хийгдэнэ. Дээр нь одоогоос гурван жилийн өмнө ногдол ашгаа олгуулж авсан 2 сая гаруй иргэний банкны данс нь хэрэглэгдэх үү, үгүй юү гэдэг асуудал бас бий. Иргэдийн хувьд зарим нь банкны дансаа хаачихсан байдаг. Нөгөө хэсгийнх нь ногдол ашиг орж байсан данс ньзээлийн данс болоод өөрчлөгдсөн байх жишээний. Хуучин бүртгэлтэй данс руу нь ногдол ашиг оронгуут зээ­лийн төлбөрт татагдах эрсдэлүүд байгаа. Иймд 2021, 2022 оны ногдол аш­гийг тараах шийдвэр гар­вал дахиад банкны дансыг бүртгэлжүүлж, батал­гаа­жуулах ажил хийгдэнэ гэж харж байна. Мөн 2020 оны ногдол ашгаа хараахан аваагүй байгаа 400-гаад мянган хүн байгаа.

-Тэгэхээр үлдэж байгаа 400-гаад мянган иргэнд “Эрдэнэс-Тавантолгой”-н 2019 оны ногдол ашиг одоо олгогдож байгаа юу?

-Тийм ээ. Банкны данс­ны дугаарыг нь бид бүртгэж аваад, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хүсэлт гаргаад явж байна. Төвлөрсөн хадгаламжийн төв банкны данс нь тухайн хүний нэр дээр байна уугэдгийг шал­­гаж баталгаажуулаад гүйлгээг нь хийдэг байгаа. Хэрэв 2021, 2022 оны ногдол ашиг нөхөж олгохоор болбол тэдгээр хүмүүст нэмэгдээд орно гэсэн үг. Аль болох “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох ажил эхлэхээс өмнө иргэд сонгосон брокерын компани дээрээ байгаа мэдээллээ нягтлах ёстойг сануулж хэлмээр байна.

-Иргэд дансны бүрт­гэлээ баталгаа­жуулахдаа брокерынкомпаниа сольж болно биз дээ?

-Энэ бол нээлттэй. Товчхондоо иргэд банкаа сонгож үйлчлүүлдэгтэй адил гэж ойлгож болно. Жишээлбэл, Хаан банкаар цалингаа авдаг, жирийн төлбөр тооцоогоо Голомт банкаар, харин байр, цахилгаан, дулаан, СӨХ-ны мөнгөө Төрийн банкаар төлдөг хүмүүс байдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан брокерын компанийг ингэж хэрэглэж болдог. Магадгүй “Эрдэнэс-Тавантолгой”-н ногдол ашгийг авдаг, арилжаанд оролцдог брокерын компани нь өөр, өөр байхаар төрөлжүүлж хэрэглэж байх жишээтэй. Үүнээс гадна өөр брокерын компанид зайлшгүй данс нээлгэх шаардлага үүссэн хүмүүс гэж байдаг. Энэ нь шилжилт хөдөлгөөнд орж байгаа хүмүүст хамаатай. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээндшилжилт хөдөл­гөөн эрчимтэй хийгдэж байгаа. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн хувьд брокерын компанид зайлшгүй биечилж очиж үйлчлүүлэх нөхцөл байдал үүсдэгталбий.Жишээлбэл, аль нэг аймагт амьдардаг байсан хүн орон нутаг дахь брокерын компаниасаа үйлчилгээ авдаг байв. ГэтэлӨмнөговь аймаг руу шилжиж очоод тухайн газрынхаа брокерын компаниас үйлчилгээ авч чадахгүй, заавал тухайн брокертоо биечлэн хандах асуудал үүсэж болно.Ийм нөхцөлд Өмнөговь аймаг­таа үйл ажиллагаа явуулж байгаа салбартай брокерын компани руу хувьцаагаа шил­жүүлж, тэндээ үйлчил­гээ­гээ авах бүрэн боломжтой.

-УИХ-аар 1072 хувь­цааны ногдол ашгийг нөхөж олгоё гэнгүүт ир­гэдийн дансанд хэзээнээс орох бол гэсэн хүлээлт нийгэмд үүслээ шүү дээ. Бэлтгэл ажил хангахад хэдий хугацаа орох уу?

СүүлдУИХ-аас“Эрдэнэс -Тавантолгой”-н 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газраас тогтоол шийдвэр нь гараад, “Эрдэнэс-Тавантолгой” ком­панийн хувьцаа эзэм­­шигчдийн хурлаар эцэс­лэгдээд баталгаажсаны дараа иргэдэд ногдол ашиг тараагдахболов уу. Бид буюуүнэт цаасны компаниуд, оролцогч байгууллагууд өнгөрснөөс сургамж авах хэрэгтэй. Учир нь 2020 онд ногдол ашиг тараах үед олон мянган иргэн хувьцааны дансаа нээлгэж, бүртгэлээ баталгаажуулаагүй, банкны дансаа бүртгүүлээгүй байсан. 2020 оны дөрөв­дүгээр сард ногдол ашиг олгох шийдвэр эцэслэгдэн батлагдсанаас хойш таван сарын дараа иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. Одоо ч тухайн ногдол ашгаа аваагүй хүмүүсийн хувьд үргэлжлүүлээд олгогдоод явж байна.

-Одоо 2021, 2022 оны ногдол ашгийг тараахад ийм хэмжээний ажил хийгдэх үү. Хугацаа хэмнэхийн тулд цахим шийдлүүд байна уу?

-Өмнө ногдол ашгаа нэг удаа авчихсан хүмүүсийн хувьд харьцангуй гайгүй.Дийлэнх нь банкны дансаа өөрчлөхгүй болов уу. Мэдээж цахим шийдлүүд бий. 2020 онд ногдол ашиг тараах үед “И-баримт” болон хүүхдийн мөнгө авдаг данс руу тодорхой хэмжээний шууд шилжүүлэг хийгдсэн байдаг. Зарим хүмүүсийн хувьд банкны данс бүртгэх ажлыг нь “И-баримт”-ын системээр дамжуулж хийсэн. Энэ нь богино хугацаанд үр дүнтэй шийдэл байсан болохоор зөвхөн тухайн жилдээ л хэрэглэсэн. Одоо 2.5 сая иргэний дийлэнх нь банкны дансаа брокерын компанидаа бүртгүүлчихсэн. Иймд энэ удаагийн ногдол ашиг үнэт цаасны дансаар дамжаад олгогдоход харьцангуй хурдан цаг хугацаа бага орно. Мөн үнэт цаасныкомпаниуд цахим шийдлүүд ашиглаад харилцагчдынхаа банкны дансны дугаарыг хүлээн авч бүртгэх боломжтой болоод байгаа. Хувьцаа, хувьцаатай холбоотой ногдол ашиг нь үнэт цаасны компани дээрээ ажилбар нь бүрэн хийгддэг байх нь чухал гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд төрөөс олгосон хувьцаатай холбоотой ажлуудыг арилжааны банк, хөдөлмөр халамж, “И-баримт” зэргийг оролцуулан хийсэн нь нийтийн хувьцааны талаар ойлголтыг улам бүр төөрөлдүүлж байна.

-Нийгэмд 1072 хувь­цааны ногдол ашигтай холбоотой эргэлзээ байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” компани ногдол ашгаа тарааж ирсэн. Бүртгэлтэй брокерын компаниуддаа ханд гэсэн агуулгатай яриа, мэдээлэл зарим хэвлэлээр явсан. Үнэхээр тэгж мэдээлсэн шиг үнэт цаасны компаниуд иргэдийн хувьцааны ног­дол ашгийг эргэлдүүлэх боломж байдаг юм уу?

-Хувьцааны ногдол ашгийг брокерын компани олгуулж аваад тэрийг эргэлдүүлэх ямар ч боломж байхгүй. 1072 хувьцааных нь ногдол ашиг Монголбанкны багцынгүйлгээний системээр Төрийн сангаас шууд ту­хайн хүний баталгаажсан банкны данс руу шилждэг. Брокерын компани бол харилцагчийнхаа хувьцааны дансыг нээгээд, хувьцааг нь тоо ёсоор дансанд нь байршуулах, үүн дот­роо банкны дансыг нь бүртгүүлж өгөх оролцоотой. Товчхондоо, ногдол ашгаа авах гээд байгаа тухайн иргэний нэр дээр хувьцааны данс нээгээд арилжааны банкны дансыг нь хувьцааны данстай холбож, хүсэлтийг нь гаргаж өгдөг дундын зуучлалын байгууллага. Нэмээд хэлэхэд, энэ 1072 хувьцааны дансаараа дамжуулаад бусад олон төрлийн үнэт цаас, хувьцаа, бонд зэрэгт хөрөнгө оруулах боломжтой байдаг.

-Та ярилцлагынхаа эхэнд дурдлаа. Ер нь ир­гэд хувьцаагаа яаж хадгалж, хамгаалах вэ?

-Хувьцаа хэмээх хөрөн­гөө хадгалж, хамгаалж, бүртгэлжүүлэх нь иргэн хүний үүрэг. Ялангуяа төрөөс үнэгүй олгосон хувьцаануудын хувьд тун хариуцлагатай хандах ёстой. Хүмүүс “Эрдэнэс -Тавантолгой”-н 1072 хувьцааг л яриад байдаг. Үүн дээр нэмээд төрөөс “Эрднэс Монгол”-ындавуу эрхийн нэг ширхэг хувьцаа иргэн бүрд олгох шийдвэр гарсан байдаг. “Эрдэнэс Монгол” компани тухайн хувьцааг бүртгэлжүүлэх тал дээр хүн амын өсөлтөд тааруулаад дүрэмд бичсэн хувьцааны нь тоо ширхгийг нэмэгдүүлэх ажиллагааг хийн гэсэн ойлголттой байгаа.

Харин 1072 хувьцааны тухайд нэн түрүүнд иргэд өөрсдийн нэр дээрээ дансаа нээлгээд баталгаажуулах, ногдол ашиг олгогдох үед нь арилжааны банкны дансандаа олгуулах хэрэг­тэй. Нэгэнт төрөөс олгосон хөрөнгөөс үр шимийг нь хүртэх эрх нь үүсээд байна шүү дээ. Хувьцаа бол хөрөнгө, хөрөнгийнхөө үр шимийг хүртэх эрх эзэнд байх ёстой. Тэр утгаараа нас барсанхүмүүсийн хувьцааг, дагалдаад ирэх ногдол ашгийгар гэрийнхэн давхар өвлөж авах эрхээ шаарддаг болмоор байгаа юм. Гол нь улс даяар хамарсан маш том арга хэмжээ болох учраас иргэд зөв мэдээлэлтэй, өөрсдөө хувийн бэлтгэлтэй байх хэрэгтэйг дахин хэлье. Мөн оролцогч байгууллагууд маань тодорхой хэмжээний бэлтгэлийг хангасан байх ёстой. Тэгж байж ард түмнийг хамарсан том ажил үр дүнтэй болно.

-Мэдээж ногдол ашиг тараах үед нэлээд бужигнаан үүсэх байх. Танай компанийн зүгээс бэлтгэл ажлаа хэрхэн хангаад байна вэ?

-Манай компани Улаанбаатар хот, нэмээд орон нутагт 12 салбартай, 600-гаад мянган иргэний хувьцааныдансыгхариуц­даг гэдэг утгаараа ачаалал ихтэй байдаг л даа. Бэлтгэл ажлын хувьд ямартай ч нийтийг мэдээллээр хангаад явж байна. Ойрын хугацаанд хамтарч ажилладаг бай­гууллагуудтай уулзаж, хийгдэх ажлуудаа ярилцаад бэлтгэлээ хангана. Бидний хувьд хамгийн отгон салбараа Эрдэнэт хотод 2020 онд байгуулсан. Манай харилцагчдын дунд шилжилт хөдөлгөөн бас нэлээд бий. Одоо салбартай байгаа аймгуудад амьдарч байсан хүмүүс салбаргүй газарт нүүж очсоноор манай компанийн заримүйлчилгээг авч чадахгүйд хүрдэг. Цахимаар дийлэнх үйлчилгээг үзүүлж байгаа хэдий ч зайлшгүй биечилж авах ёстой үйлчилгээнд хүндрэл гардаг. Энэ ондоо багтаагаад үлдсэн 9 аймагт салбаруудаа нээнэ. Бүх 21 аймаг салбартай болж, орон даяар харилцагчдадаа үйлчилгээгээ улам бүр ойртуулахаар зорьж байгаа. Манай харилцагчид аль ч аймагт шилжсэн бай, магадгүй аяллаар явсан ч очсон орон нутгийнхаа салбараар үйлчлүүлэх бүрэн боломжтой болно. Шинээресөнаймагт салбар нээхтэй холбоотой тогтмол ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах ажилбар хийгдэж байна.

– Ажиллах хүчний нөөц боломж хэр зэрэг байгаа вэ.Ажлын байр­ны шалгуур нь юу байх вэ?

-Нөөц бол байгаа гэж харж байна. Нэн түрүүнд тавигдах шаардлага бол эдийн засагч, санхүүч, хуульч, инженер гэсэн дөрвөн мэргэжлийн аль нэгээр нь дээд боловсрол эзэмшсэн, энэ зах зээлийг сонирхдог байх, хөрөнгийн зах зээлд ажиллахын тулд 14 хоногийн сургалтад сууж, эрх авсан байх гэсэн үндсэн шаардлага тавьдаг. Сургалтын хувьд жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Манай компанийн зүгээс шинэ ажилчдаа нэгтгэж хөрөнгийн зах зээлд ажиллах эрхийн сургалтад хамруулдаг жишигтэй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлд хүчээ үзэж, өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ орон нутагт ажиллах хүсэлтэй хүн бүхэнд “Гүүдсек” үнэт цаасны компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоо­той яригдсан дээрх асууд­луудын хүрээнд цаашид ямар ажлууд хийгдэх вэ?

-Ерөнхийд нь дөрөв хувааж авч үзэж болно. Хамгийн эхэнд УИХ-аас гарсан шийдвэрээр 2021, 2022 оны ногдол ашгийг нөхөж олгох ажил бий. Тэгэ­хээр хуучин ногдол ашгаа авч байсан, магад­гүй авч амжаагүй байгаа хүмүүсийн хувьд аль брокерын компанид үнэт цаасны данстай байгаагаа нягтлах ёстой.Дараагаар нь өмнө ногдол ашгаа авч байсан банкны данс хэрэглэгдэж байна уу гэдгээ давхар шалгах нь зөв. Дансаа солих шаардлагатай болбол хүсэлтээ гаргах ёстой. Гол нь ногдол ашиг тараах шийдвэр яг эцэслэж гараагүй болохоор урьд нь ногдол ашиг авч байсан, баталгаажсан банкны дансыг одоохондоо солих боломжгүй. Гэвч дараагийн ногдол ашиг олгох шийдвэр гарах үед эсвэл түүнээс өмнө мэдээж солих боломжтой болох ёстой. Хоёрдугаарт, 2012 оны 4 дүгээр сарын 11-нээс хойш шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгогдох бол эцэг, эхчүүд шинээр дансыг нь нээлгэж, бүртгүүлэх шаардлагатай болно. Хүүхдийн хувьцааны дансыг эцэг, эх, асран хам­гаалагч нь нээлгэдэг байгаа. Гуравдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой” компани тодор­хой хуга­цааны дараа Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчид хөрөнгөө захиран зарцуулах эрх нь үүсэхээс өмнө магадгүй нас барсан иргэдийн ар гэрийнхэн нь хувьцааг нь өв залгамжлах ажил цаасаар хийгдэх тул асар их ачаалал үүсэх байх. Иймээс ар гэрийнхэн нь өв залгамжлалын та­лаар ойлголттой байх шаард­­лагатай. Дөрөв­дү­гээрт, сүүлийн арваад жил яригдсан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO хийх, нээлттэйхувьцааткомпани болгох асуудал он дамжаад УИХ-ын чуул­ганаар хэлэлцэгдсэн. Зариммэдээллийн хэрэгсэл, УИХ-ын гишүүдийн өгч байгаа мэдээллээс харахад Мон­голын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг нь бүрт­гэе гэж байгаа юм байна. Мөн хувьцаагаа эргэлтэд оруу­лах, нэмж худалдаж авах эрхүүдийг нээж өгөх тухайяригдах байх. Нээлттэй компани болсноор мэ­дээллийн, санхүүгийн ил тод байдал хангагдах сайнталтай. Компанийн засаглал ч гэсэн дагаад сайжраад ирнэ. Энэ ажил хэрэгжинэ гэсэн нийтийн хүлээлт хүлээлт өндөр байх шиг байна. Тэр нь ч бидэнд ирж буй харилцагчдын санал, хүсэлт, лавлагаанаас хараг­даж байна. Цаг нь болохоор төрөөс иргэд олон нийтэд зарлах болов уу.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувь­цаа амь орвол эдийн за­сагт яаж нөлөөлөх вэ?

– 2.5 сая иргэний хувь­­цааны хувьд одоо байгаа Төрөөс тогтоосон үнэлгээгээр нь хялбархан тооцоод үзэхэд 2 гаран их наяд төгрөгийн хөрөнгө болдог юм. Биржид бүрт­гэлтэй болоод эдийн засгийн эргэлтэд орохоор 2-3 их наяд төгрөгийн хөрөнгө эргэлтэд орно. Энэ утгаараа эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. Арваад жил хөдөлгөөнгүй байсан хувьцаанаас энэ хэмжээний үр шимийг хүртэх боломж гарах байх гэж өөдрөгөөр харж байна. Хөрөнгө гэдэг зүйлийг худалдаж, худалдан авч эргэлтэд оруулахаас гадна, барьцаалах, зээлэх зэргээр эргэлтэд оруулж үр шимийг хүртэх боломжтой. Ялангуяа ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засгийн өсөлт удааширсан, иргэдийн санхүү хүндрэлтэй байгаа энэ үед “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаагэргэлтэдоруулах, үршимийг нь хүртээх нь олон талаасаа нүдээ олсон ажил болно.

Б.ТӨГӨЛДӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *