Categories
мэдээ нийгэм

Төв аймагт онц ноцтой хэрэг гарчээ

Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 11-12 –нд шилжих шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамт буудаж амь насыг нь хөнөөсөн аж. Гэмт этгээд хэргийн газраас зугтааж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилжбайна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *