Categories
мэдээ нийгэм

Туулын эрэг дагуу сэрэмжлүүлэх самбарууд байршуулжээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс наймдугаар сарын 01-18-ний өдрүүдэд хариуцсан нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж, амралтын газруудад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний хүрээнд 25 амралтын газарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг тооцож ажиллажээ.

Мөн хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд мотоцикльтой эргүүл ажиллуулж, Туул голын эрэг дагуу иргэд олноор амарч зугаалдаг Хар усан тохой, Гачуурт тосгон, Туулын гүүр, Бөөгий шугуй зэрэг газруудад гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий самбарууд байршуулжээ. Үүний үр дүнд гол усны ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэрэг урд оны мөн үетэй харьцуулахад 79.3 хувиар буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *