Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туул усан цогцолбор байгуулахаар төлөвлөжээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт хандан тавьсан Туул голын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо.

Салбарын сайдын тодотгосноор Сонгинын булангаас Алтанбулаг хүртэлх Туул голын урсац асар их бохирдолтой байгаа аж. Бохирдлын шалтгаанаа тогтооход хэд, хэдэн зүйл нөлөөлжээ. Үүнд, Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол руу урсаж бохирдуулахын зэрэгцээ ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийдэггүй. Мөн гэр хороолол хөрсний бохирдол өндөр байгаа нь нөлөөлж буй аж. Үүний зэрэгцээ дулаан цаг ирэхэд иргэд Туул гол орчмын ойролцоо зугаалахдаа хог ихээр хаядаг. Хуурай сайр, гуу жалгад хог ихээр хуримтлагддаг нь Туул гол руу хүрдэг гээд бохирдуулж байгаа шалтгаан нөхцөл олон аж. Бохирдлыг бууруулах зорилгоор Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан, мөн Туул усан цогцолбор барихаар төлөвлөжээ. Үүнд асар их хөрөнгө шаардлагатай ч гурван эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мөн Хатан туул хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Ус бохирдуулсны төлбөрийг нэмэх саналыг салбарын яамнаас гаргасан ч амжилт олоогүй юм байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, С.Дэмбэрэл нар асуулт асуулаа.

Эцэст нь чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хаах үеэрээ “Хариулсан нэг, асуусан хоёр гишүүнтэй үлдлээ” гэж ирцийн байдлыг тодотголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *