Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар ийм орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлсон юм.
Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлж тухайн газруудад эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний зам, шат, эко хавтан хийж тохижуулж байна.
Туул болон Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулахаар төлөвлөгдсөн газруудын байршлыг жагсаалтаар танилцуулж байна.
Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га
Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх байршил- 7.5 га
Дунд гол- 3 ҮСАХ-гийн урд талын байршил– 18.5 га
Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га
Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил– 6 га
Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд голын урд тал байршил– 4.5 га
Туул гол-7 Сонсголонгийн гүүр зүүн талд голын хойд талын байршил– 17 га
Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил– 4 га
Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га
Туул гол- 10 Зайсан толгойн зүүн талын байршил– 5га
Туул гол- 11 Маршлын гүүрний баруун талын байршил– 1 га
Туул гол- 12 Маршлын гүүрний зүүн талын байршил– 7 га
Туул гол- 13 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил– 5 га
Туул гол- 14 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил– 7 га
Туул гол-15 Хорчин булан ХХК-ний баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 6 га
Туул гол-16 Скай резортын баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 9.5 га
Туул гол-17 Скай резортын гольфын талбайн хойд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 0.6 га
Туул гол-18 Баянзүрх гүүрний баруун урд талын байршил \БЗД–ийн 11 дүгээр хороо\- 12 га