Categories
мэдээ нийгэм

Туул голд осолдсон хүүг хайж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат Т /10 настай, эрэгтэй/ 2019.05:27-ны өдрийн 12:00 цагийн орчим осолджээ. Ослын тухай дуудлагыг 2019.05:28-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:00 цагт очиж, “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ. Улмаар 2019.05:28-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *