Categories
мэдээ нийгэм

Туул гол орчмын 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илэрчээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл хийлээ.

Үүнд Туул голын дагуух газар олгосон аж ахуйн нэгжид хийсэн хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн шалгалтын талаар дурьдлаа. 2018 оны байдлаар Туул голын дагуу газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэр гаргасан. Мөн иргэдээс ирсэн гомдлын мөрөөр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 байгууллагад шалгалт хийж үүнээс наймд нь торгууль ноогдуулсан байна. Одоогоор Туул гол орчмоор үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгж байгаа бөгөөд түүнээс 364 зөрчил илэрч 60 орчим сая төгрөгөөр торгуулжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал нэлээд гарсан учир нийслэлээс ажлын хэсэг гарган нарийвчилсан судалгааг хийлгэсэн аж. Мөн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа тул албан байгууллага хувь хүн бүрийг хөдөлмөрийн аюулгүй байдал дээрээ анхаарахыг НМХГ-аас онцоллоо.

Т. ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *