Өнөөдөр 10.00 цагаас Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар улсын төсвийг хэлэлцэж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулах юм байна.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсгүүд байгуулах тухай.