Categories
мэдээ нийгэм

Төсвийн алдагдал 347,7 тэрбум төгрөгт хүрлээ

Манай улсын нэгдсэн төсвийн тавдугаар сарын гүйцэтгэлийн дүнг Сангийн яамнаас танилцууллаа.Өнгөрсөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 82.6, зарлага нь 68.7 хувийн гүйцэтгэлтэй байжээ.Нэгдсэн төсвийн орлогыг тавдугаар сард 2.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн бол 2.1 их наядыг хуримтлуулж, 450 гаруй тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Татварын орлого 230, татварын бус орлого 210 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс бага байна.Үүнд импортын барааны НӨАТ 154 тэрбум, өмч хувьчлалын орлого 123 тэрбумаар дутсан нь нөлөөлжээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50, нэмэгдсэн өртгийн албан татвар 83, импортын гаалийн албан татвар 30 тэрбум төгрөгөөр дутжээ. Одоогийн байддаар нэгдсэн төсвийн орлого 31 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнээс үүдэн нэгдсэн төсвийн тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард алдагдал 244 тэрбум байсан бол тавдугаар сард 347.7 тэрбум болж нэмэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *