Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлэгт регистрийн дугаар олгож, шууд бүртгэлжүүлнэ

Улс орон даяар шинэ төрсөн хүүхдэд өнөөдрөөс эхлэн төрөх эмнэлэгт нь регистрийн дугаар олгож, шууд бүртгэлжүүлнэ. Түүнчлэн регистрийн дугаар олгогдсон мэдээлэл төрөлт бүртгэгдсэн тухайн өдөртөө Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороонд очих юм байна. Сум, баг, хороонд статистикийн мэдээллийг Засаг дарга хөтлөх хуультай. Тиймээс шинэ иргэний мэдээлэл тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын хөтөлдөг “Өрхийн мэдээллийн сан”-нд орно. Баг хорооныхон тухайн өрхтэй холбогдож бүртгэлийг баталгаажуулах юм.

Харин шинээр мэндэлсэн иргэнд ар гэрийнхэн нь нэр ѳгсний дараа иргэний бүртгэлийн байгууллагад хандан тѳрсний гэрчилгээг нь авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *