Туркийн Ерөнхийлөгч ноён
Р.Эрдагон Истанбулд газардаж хэвлэл мэдээллийн ажилтнуудад шууд мэдээлэл
хийжээ. Тэрбээр хэлэхдээ “Цэргийнхэн төрийн эргэлт хийлээ гэж зарласан. Энэ бол
эх орноосоо урваж буй хэрэг юм”гэсэн бол Ерөнхий сайд ноён Б.Елдирим “130
хүнийг баривчиллаа. Мөн цэргийнхний онгоцыг буудаж унагаахыг тушаалаа” гэж
мэдэгджээ. Хэдий Ерөнхийлөгч Р.Эрдоган, Ерөнхий сайд Б.Елдирим нар ингэж
мэдээлсэн ч одоо болтол Ататуркийн нисэх онгоцны буудал цэргийнхний хяналтад
байсаар байна гэж СNN мэдээллээ.